Засгийн газрын өнөөдрийн /2022.11.16/ ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар хэд хэдэн томилгоо хийжээ.
Тодруулбал, Худалдан авах ажиллагааны газрын даргаар Сангийн яамны Хууль эрх зүйн газрын Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн дарга Ц.Батзулыг томилсон байна.
Худалдан авах ажиллагааны газрын даргаар ажиллаж байсан Д.Сарангэрэлийн хүү Х.Улам-Өрнөхийг саяхан чөлөөлөөд байсан.