ШУУРХАЙ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар тахлын эсрэг хуулийг СУНГАХГҮЙ байх санал гаргажээ

Arslan.mn

Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. 

Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Энэ оны арванхоёрдугаар сарын 31-нээр Цар тахлын эсрэг хууль дуусгавар болно. Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ хуулийг сунгахгүй байх байр сууриа илэрхийлсэн" гэв.

Дэлхий дахинд тархаад буй КОВИД-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх зорилгоор уг хуулийг УИХ 2020 оны дөрөвдүгээр сарын 29-нд баталсан. Улмаар 2020 оны 12 дугаар сарын 31, 2021 оны нэгдүгээр сарын 29, зургаадугаар сарын 29-нд тус тус нэмэлт, өөрчлөлт оруулж, энэ оныг дуустал сунгаад байсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
36203