ОХУ-ын инфляцын өсөлт саарав

Report.mn image

ОХУ-ын инфляцын өсөлт саарч, нэгдүгээр сард 2012 оноос хойш хамгийн доод үзүүлэлт рүү уналаа. Тус улсын жилийн инфляц сүүлийн долоон сар дараалан саарч, таван хувьд хүрсэн гэж ОХУ-ын Холбооны статистикийн газраас даваа гарагт мэдээлсэн байна. ОХУ-ын Төв банк инфляцыг 2017 онд дөрвөн хувьд хүргэхээр зорьж байгаа нь жилийн эцсийн хамгийн доод үзүүлэлт болж байгаа юм. Тус улсын бодлого тодорхойлогчид илүү хатуу бодлого баримталж байгаа нь өнгөрсөн оны есдүгээр сараас хойш бодлогын хүүг бууруулаагүй байсантай холбоотой ажээ. Мөнгөний хатуу бодлогын зэрэгцээ зах зээлийн эрэлт сул байгаа нь инфляцын өсөлт саарах шалтгаан болж байна гэж "Uralsib" банкны ахлах шинжээч Ольга Стерина үзжээ. Түүнчлэн эдийн засгийн голлох үзүүлэлтүүдийн нэг хэрэглээний эрэлт үргэлжлэн буурч байгаагаас гадна жижиглэн худалдааны борлуулалт 12 дугаар сард 24 дэх сараа дараалан буурсан байна. Харин рублийн ханш өнгөрсөн онд 20 хувиар өсөж ам.доллартай харьцах рублийн ханш 4.3 хувиар чангарсан байна. Эдийн засагчид инфляцын өсөлт цаашид үргэлжлэн удааширч оны эцэст 4.4 хувьд хүрнэ гэж таамаглажээ.

Эх сурвалж: BLOOMBERGTV.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
364