Д.Тогтохсүрэн: Гишүүдийн ирцийг сайжруулах шаардлагатай гэдэгтэй санал нэг

Arslan.mn

УИХ-ын чуулганы хуралдаанд гишүүдийн ирцтэй холбоотой асуудлаар зарим гишүүд байр сууриа илэрхийлсэн. УИХ-ын дарга Г.Занданшатар ч гишүүдэд хандан чуулганы хуралдаанд идэвхтэй оролцохыг сануулсан юм.

Харин МАН-ын бүлгийн даргаар Д.Тогтохсүрэн мэдээлэл өглөө. Тэрбээр "Өнөөдөр 48 гишүүн байна. Ерөнхийлөгч Япон улсад айлчлал хийж байгаатай холбоотойгоор 10 орчим гишүүн гаднын улсыг зорьсон. Гадаадад томилолттой 20 орчим гишүүн байна. 10 орчим гишүүн орон нутгийн томилолттой байна. Өнгөрсөн долоо хоногт Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын нээлттэй холбоотойгоор зарим гишүүд томилолтоор явсан. Гишүүдийн ирцийг сайжруулах шаардлагатай гэдэгтэй санал нэг байна" гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
36483