Мягмар гарагт Португалийн шигшээ баг Швейцарын багийг 6:1 харьцаагаар хожиж, ДАШТ-ий шөвгийн наймд шалгарлаа.
Энэхүү хожлын гурван гоолыг Португалийн 21 настай залуу хөл бөмбөгчин Гонкалу Рамош өрсөлдөгчийнхөө хаалганд оруулж, энэ ДАШТ-ий анхны хэт трикийн эзэн болсон юм.
Криштиану Роналду, Жоаү Канселу, Рубен Невеш тэргүүтнийг сэлгээнд суулгаж олныг гайхуулсан Португал 17 дахь минутад эхний гоолыг оруулсан.
“Хасагдах шатны тоглолтын гарааны 11-ийн бүрэлдэхүүнд багтана гэж би зүүдэлж ч байсангүй” гэж тоглолтын дараа Рамос ярьжээ.
Одоо Португалийн шигшээ баг Мароккогийн багтай Бямба гарагт тоглож, шөвгийн дөрөвт үлдэх эсэхээ шийдэх юм.