Г.Занданшатар: Нээлттэй сонсголоор 3.2 сая тонн нүүрс зөрсөн гэх асуудлыг ил болгоно

Arslan.mn

УИХ-ын дарга Г.Занданшатар Шинэ сэргэлт, Эдийн засгийн шинэчлэл сэдвээр өнөөдөр хэвлэлийн бага хурал хийв. 

Тэрээр ирэх онд “Шинэ сэргэлт-Эрх зүйн шинэчлэл” гэсэн зорилгын хүрээнд 3 бүлэг 9 багц, 1 цогц шинэчлэлийн багц хуулиудыг баталж эрх зүйн шинэчлэл хийхээр төлөвлөж байна гэдгийг хэллээ.

Мөн энэ хүрээнд Авлигатай тэмцэх багц хуулийн төслийг хэлэлцүүлнэ. Үүнийг баялгийн хулгайтай тэмцэх багц хууль гэж болно.

Зөвхөн нүүрс биш. Монгол Улсын баялаг хэний ч хууль бусаар хулгайлж эзэмших хэрэгсэл байж болохгүй. Үүнтэй хатуу тэмцэх ёстой. Ийм хууль эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Тийм ч учраас өчигдөр УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг хуралдаж, нээлттэй сонсголыг өнөөдөр зарлахаар төлөвлөж байна. Үүн дээр ард иргэдийн саналыг D-parliament болон сэтгүүлчдээр дамжуулж авна.

Ингээд бүх асуудлыг нэтгээд нүүрсний үнийн зөрүү хаана байгаа юм бэ, чанарын асуудал хаана байна вэ, 3.2 тонн нүүрс зөрсөн гэдэг нь ямар шалтгаантай вэ гэдэг бүх асуултыг ард түмэнд ил тод болгоно. Үүнд оролцогч байж болох бүх хүнийг гэрчээр дуудна. Шинжээч томилно. Ингээд Үндсэн хуулийн 28.2-т заасны дагуу нийтийн ашиг сонирхлыг тодорхой асуудлаар УИХ-ын Хяналт шалгалтын түр хороо байгуулж, хяналт шалгалт, мөрдөн шалгах үйл ажиллагааг зохион байгуулна. Энэ бол нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудал учраас. Ард түмний нийтийн баялгийг завшсан асуудал байгаа учраас мөрдөн шалгах ажиллагааг явуулж, хууль шүүхийн байгууллагад туслалцаа дэмжлэг үзүүлнэ” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
36559