Х.Нямбаатар: БНХАУ-ын Гаалийн байгууллагаас нүүрсний хэрэгтэй холбоотой мэдээлэл авах хүсэлт хүргүүлсэн

Arslan.mn

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар дараах мэдээллийг өглөө. 

Тэрээр "Нүүрсний хулгатай холбоотой асуудлыг мөрдөн шалгаж байна. Монгол Улсын хилээр бүртгэлгүй бараа гаргасан эсэхийг мөн шалгаж байгаа. ЭТТ-н нүүрсийг нийт 9000 машин тээвэрлэдэг. Нэг бүрчлэн шалгах нь нүсэр ажил. Жолооч хилээр гарсан бол Хил хамгаалах газарт бүртгүүлдэг. Ачаатай гарсан бол Гаалийн байгууллага бүртгэдэг. Эдгээр байгууллагын мэдээллийг тулгана. Орон нутгийн эрүүгийн цагдаа нарыг мөн энэ шалгалтад хамруулах үүргийг Ерөнхий сайд өгсөн. Бид энэ талаарх мэдээллийг олон нийтээс нуун хаагаагүй. 

Ерөнхийлөгч өнөөдөр бидэнтэй уулзаж, шалгалтын ажиллагааны талаар системтэй мэдээлэл өгөх үүрэг өглөө. Мөн ГХЯ-аар дамжуулан, ХЗДХ-ын яам БНХАУ-ын Дотоод хэргийн яаманд албан бичиг хүргүүлсэн. Эрх зүйн талаар харилцан туслалцаа үзүүлэх гэрээний хүрээнд нүүрсний гэх эрүүгийн хэргийг шалгах явцад БНХАУ-ын Гаалийн байгууллагаас тодорхой мэдээлэл авах шаардлагатай. Тиймээс харилцан мэдээлэл солилцох дэмжлэг үзүүлнэ үү гэсэн мэдээлэл хүргүүлсэн" гэлээ.     

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
36561