Г.Занданшатар : Ард түмэн тэсэрч байна.Шуурхай ажиллаж шаардлагатай хуульд өөрчлөлт оруулъя

Arslan.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.

Энэ үеэр нүүрсний хулгайн хэргийн талаар УИХ-ын дарга Г.Занданшатар өөрийн үзэл бодлоо илэрхийллээ.

Тэрбээр "Ард түмэн тэсэрч байна. Ард түмэн нүдтэй, шударга ёс гэсэн нэг л хариулттай. Бид одоо бодитой ажил л хийх хэрэгтэй байна. Шуурхай ажиллаж шаардлагатай хуульд өөрчлөлт оруулъя. Эх орныхоо баялгийн хулгайн хаалгыг хаая. Нүүрсний асуудлыг сарниулах оролдлого хийж байна. Ардчилсан намын зүгээс ҮАБЗ-д шаардлага тавьсан юм байна. Тиймээс ҮАБЗ-өөс мэдээлэл ирүүлсэн байна. Та бүхэнд товчхон танилцуулъя. ҮАБЗ-ийн зөвлөмж, шийдвэр байгаа эсэхийг шалгаж, байгаа бол тэдгээрийг задалж ил болгох асуудлыг судлан шийдвэрлэхийг үүрэг болгосон. ҮАБЗ-ийн ажлын алба энэ асуудлыг хариуцан ажиллаж байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
36686