ШУУРХАЙ: Жагсагчид ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн дансанд аудит хийлгэхээр болжээ

Arslan.mn

Жагсагчдын төлөөлөл У.Цогтбаяр нарын иргэд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нартай уулзалт хийсэн байна.

Энэ талаар жүжигчин Цогтоо “Бидний уулзалт дөрвөн цаг үргэлжилсэн. Эхний гурван цагийн турш эрх зүйт төрийн талаар, бүх зүйл хуулийн дагуу явах ёстойг, Улсын тусгаар тогтнол гэдэг бол гаднын аль нэг орноос хамааралгүй байх ёстой. ОХУ-ын, БНХАУ-ын янз бүрийн явуулга байдаг. Энэ асуудлыг дотооддоо шийдэх ёстой гэсэн агуулга бүхий зүйлийг маш дэлгэрэнгүй ярилаа. Уулзалтаар бид ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан даргын дансанд эхлээд гаднын аудит оруулахаар боллоо." гэж  "Өдрийн сонин" мэдээлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
36717