Б.Жаргалсайхан: Нүүрсний хулгайтай холбогдсон 81 хүний 5 нь улс төрд нөлөө бүхий хүмүүс байна

Arslan.mn

Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой Ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд болж байна.

Энэ үеэр  Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан мэдээллийг өглөө.

Тэрбээр “БНХАУ-аас ямар ч нэрс ирээгүй. 2021 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр эрхзүйн нэг туслалцаа хүссэн. Хүсэлтийн хариу ирээгүй одоо хүртэл ирээгүй байна. Харин 2019 оны есдүгээр сарын 6-ны өдөр гаргасан хүсэлт сая ирсэн. Нүүрстэй холбоотой хэрэгтэй, хилийн тодорхой цахим бүртгэлүүдэд өөрчлөлт орсон учраас боломжгүй гэх хариу ирсэн.

Нүүрсний хэрэгтэй холбогдсон 87 хуулийн этгээдийн 6 нь байгууллага, 81 нь хувь хүн байна.  Тэдний 5 нь улс төрд нөлөө бүхий хүн байна.

Аравдугаар сарын 25-ны өдөр АТГ-аас уг хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн. 463 хавтаст хэргийг хянахад нэлээн хугацаа шаардаж байгаа. Мөрдөгчөөс шалтгаалахгүй олон зүйл ч бий.  463 хавтаст хэрэг, 354 оролцогчийн гомдол хүсэлтийг хянах ажиллагаа явуулсан.

Мөн 62 шүүх, эдийн засгийн шинжилгээ хийсэн.

Хэрэгсэхгүй болсон 15 хэргийг сэргээн шалгаж байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
36787