Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба 2022 оны ажлаа дүгнэж, ШИЛДГҮҮДЭЭ ШАЛГАРУУЛЛАА

Arslan.mn

Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны 2022 оны үйл ажиллагааны тайлангийн хурал өнөөдөр /2022.12.26/ зохион байгуулагдлаа. Энэхүү тайлангийн хуралд Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд НЦУГ-ын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат тус албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан болон албаны зөвлөлийн гишүүд, алба хаагчид 30 байршлаас 1225 алба хаагч танхимаар болон цахимаар хамрагдлаа.

Тайлангийн хурлаар энэ онд хийж гүйцэтгэсэн ажил, арга хэмжээ, амжилт, ололтоо дүгнэн ирэх онд хэрэгжүүлэх ажлаа хэлэлцэж, ажил хөдөлмөрөөрөө хамт олноо манлайлан ажилласан “Ажил, мэргэжлийн аварга алба хаагч”, “Тэргүүний нэгж, хамт олон”-оо шалгаруулан шагнаж, урамшууллаа.

Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны

- “Тэргүүний хамт олон”-оор Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасаг

- Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл, хамгаалалтын газрын “Тэргүүний хамт олон”-оор Төрийн хамгаалалтын хэлтэс

- “Ажил мэргэжлийн аварга ахлах байцаагч”-аар Баянхонгор аймгийн цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн ахмад М.Бямбадорж;

- “Ажил мэргэжлийн аварга эрүүлжүүлэх, саатуулах байрны эмч”-ээр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эрүүлжүүлэх, саатуулах байрны эмч, цагдаагийн ахмад Э.Отгончимэг;

- “Ажил мэргэжлийн аварга хэсгийн байцаагч”-аар Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч М.Бат-Орших;

- “Ажил мэргэжлийн аварга эргүүлийн офицер”-оор Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Д.Тэмүүлэн;

- “Ажил мэргэжлийн аварга харуул, хамгаалалтын цагдаа”-аар Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн хамгаалалтын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Ууганбаатар;

- “Ажил мэргэжлийн аварга эргүүл, хамгаалалтын цагдаа”-аар Эргүүл, хамгаалалтын газрын Эргүүл, тусгай хамгаалалтын хэлтсийн эргүүл, хамгаалалтын цагдаа, цагдаагийн ахлагч Ж.Мөнхгэрэл;

- Эргүүл, хамгаалалтын газрын “Тэргүүний алба хаагч”-аар Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл, хамгаалалтын газрын Эргүүл, тусгай хамгаалалтын хэлтсийн эргүүл, хамгаалалтын офицер, цагдаагийн дэслэгч Д.Батчулуун;

Эргүүл, хамгаалалтын газрын “Тэргүүний алба хаагч”-аар Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл, хамгаалалтын газрын Дипломат байгууллага, банкны хамгаалалтын хэлтсийн харуулын цагдаа, цагдаагийн сургагч ахлагч Ч.Пүрэвсүрэн;

- Эргүүл, хамгаалалтын газрын “Тэргүүний алба хаагч”-аар Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл, хамгаалалтын газрын Төрийн хамгаалалтын хэлтсийн эргүүл, хамгаалалтын цагдаа, цагдаагийн ахлагч Ю.Содномцэрэн нар тус тус шалгарлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
36824