Х.Нямбаатар: 2023 оны 1-р сарын 8-наас Эрээн-Замын-Үүд боомтын зорчигчийн хөдөлгөөнийг нээнэ

Arslan.mn

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар БНХАУ-ын Эрээний хил нээгдэх тухай болон боомтуудын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Боомтын сэргэлтийн үндэсний зөвлөл БНХАУ-ын ӨМӨЗО-ны боомтын асуудал хариуцсан даргатай цахим уулзалт хийлээ. Хоёр орны боомтын үйл ажиллагаа зэрэг олон асуудлаар санал солилцсон.

Тухайлбал, төмөр замын хил холболтын асуудал, тэр дундаа Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг 2023 оны нэгдүгээр сард багтаан санхүүжүүлж, гүйцэтгэхээр санал солилцлоо. 

2021 оны 12-р сарын 19-нд батлагдсан Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтийн хүрээнд БНХАУ-ын Боомтын захиргаатай хамтарч ажиллах талаар нэг бүрчлэн харилцан санал солилцлоо. Энэ хүрээнд: 

  • Төмөр замын хил холболтын асуудал, төмөр замын бүтээн байгуулалтын асуудлууд
  • Гашуунсухайт, Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлэх гүйцэтгэх талаар хоёр талын байр суурийг илэрхийллээ. 

2023 оны нэгдүгээр сард багтаан бүтээн байгуулалтын ажлыг санхүүжүүлж, гүйцэтгэх асуудлаар Чайна энержи-гийн холбогбох албаны хүмүүсийг Улаанбаатарт урих талаар санал солилцлоо. 

Хоёр талын бэлтгэл ажил хангагдсан байдлаас шалтгаалж нэгдүгээр сарын 8-наас эхэлж, зорчигчийн, авто замын боомтуудыг нээх шийдвэр гарсан. Эхний ээлжид Бэлтгэл бүрэн хангагдвал Замын-Үүд-Эрээний боомтыг нээхээр болж байна. Бэлтгэл ажил хангагдаагүй тохиолдолд энэ хугацаа сунгагдаад явна. 

Дараа нь Шивээхүрэн, Сэхээ, Ханги-Мандал, Бичигт гэх мэт дарааллаар боомтуудыг нээх бэлтгэл ажлыг хийж байгаа талаар ӨМӨЗО-ны төлөөллүүд илэрхийллээ. Агаарын тээврийн боомтуудыг дурдсан хугацаанаас эхэлж нээхээр төлөвлөж байгааг БНХАУ-ын талаас мэдээлсэн" гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
36837