Ардчилсан намаас сөрөг хүчний үйл ажиллагаагаа зохион байгуулахад Хяналтын Засгийн газрын үйл ажиллагааг явуулах бүтцийн байгууллага болох Улс төрийн зөвлөлтэй болжээ.
Тус хяналтын Засгийн газрын даргаар Ерөнхий сайд асан М.Энхсайханыг томилсон байна.
Энэ талаар М.Энхсайхан "Ардчилсан намын Үндэсний бодлогын хурлаар улс төрийн нэгэн шинэ, сонирхолтой бүтцийг бий болгосон. Энэ нь Хяналтын Засгийн газар буюу Улс төрийн зөвлөл гэдэг байгууллага. Гол зорилго нь одоогийн үйл ажиллагаа явуулж буй Засгийн газрын хариуцлагыг нэмэгдүүлэх юм. Сөрөг хүчин болохын хувьд Ардчилсан нам Монголд ийм бүтцийн байгууллагыг анх удаа үүсгэн байгуулж байна." гэв.