ШУУРХАЙ: Сайд Т.Аюурсайхан, УИХ-ын Ж.Мөнхбат, Х.Мандахбаяр нарын хамаарал бүхий обьектуудад НЭГЖЛЭГ хийжээ

Arslan.mn

Авлигатай тэмцэх газраас нүүрсний хэрэгт холбоотой шалгагдаж буй 17 хүний нэрийг 2022 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр олон нийтэд зарласан билээ.

Тэгвэл "нүүрсний" гэх хэрэгт холбогдуулан АТГ-аас зарласан 17 хүний дунд "Эрхэт Монгол" группийн захирал, Өмнөговь аймгийн МАН-ын хорооны дарга Х.Мандахбаяр бий. Түүний холбогдсн үйлдлийг нягтлах ажлын хүрээнд УИХ-ын дэд дарга асан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханыг шалгаж эхэлсэн байна.

Тодруулбал, АТГ-аас "нүүрсний" хэрэгт холбоотойгоор УИХ-ын Д.Бат-Эрдэнэ, Ж.Мөнхбат, сайд Т.Аюурсайхан нарын хамаарал бүхий обьектуудад нэгжлэг хийсэн гэх мэдээлэл байна. 

Т.Аюурсайхан хэрхэн холбогдож байгаа талаар бид дэлгэрэнгүй хүргэх болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
36944