Өнөөдөр Засгийн газрын хуралдаан 09.30 цагаас эхэлсэн.
Өнөөдрийн хуралдаанаар Л.Оюун-Эрдэнийн танхим бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж байна. Учир нь өнгөрсөн пүрэв гарагт Ерөнхий сайд өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд Б.Мөнхбаатарыг явуулж, Барилга хот, хөгжлийн сайдаар Ц.Даваасүрэнг, Эрүүл мэндийн сайдаар С.Чинзоригийг томилсон.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг бид тун удахгүй мэдээлэх болно.