Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.01.10/ боллоо. Хуралдаанаар зарим албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Тухайлбал, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Нансалын Тавинбэхийг албан тушаалаас нь чөлөөллөө.
Тэрбээр өмнөх Засгийн газрын үед Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан бөгөөд Засгийн газрын бүрэлдэхүүн шинэчлэгдэхэд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх Төрийн нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байсан юм.