Хөгжлийн банкны гэх нүсэр хэрэг нүүгэлтээд удаж байна. Холбогдогчид нь тодорхой ч хариуцлага тооцох асуудал удаад байсан.Тэгвэл энэ хэрэгт холбогдуулан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг түүний төрсөн эцэг Б.Цэрэндаваа болон дүү Ё.Доржсумъяа нартай хамт яллагдагчаар татжээ.
Түүнийг НВЦ ХХК-ийн захирал Ц.Баатарбилэгтэй хамаарал бүхий бөгөөд, Хөгжлийн банкнаас зээл авах асуудалд нь нөлөөлсөн, авлига авсан байж болзошгүй гэж үздэг.
Өнгөрөгч оны наймдугаар сард АТГ-аас Хөгжлийн банкны асуудлаар 83 хүнийг яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлэхээр бэлэн болоод байсан. Тэгвэл, оны сүүлд энэ тоо 87 болж нэмэгдсэн юм. Улмаар яллагдагчаар татсан 87 этгээдийн хэрэг шүүхэд шилжлээ.