Хөгжлийн банкны хэрэг дээр Э.Бат-Үүл, түүний хүү Б.Чулуудай нарыг гэрчээр дуудлаа

Arslan.mnУИХ-аас байгуулсан Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр /2023.01.19/ дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.

Энэ үеэр Хянан шалгах түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Шаардлагатай тохиолдолд гэрчийг нэмж дуудах эрх нь Түр хорооны даргад олгосон. Энэ хүрээнд “ТОСК” ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байсан А.Гантулга, Ж.Хичээнгүй, Л.Батжаргал, “Бэрэн” группын гүйцэтгэх захирал Ж.Мөнхтөр, Хотын дарга асан Э.Бат-Үүл, түүний хүү Б.Чулуудай, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр нарыг гэрчээр дуудах шаардлага үүслээ. Тиймээс “ТОСК” ТӨҮГ-ын зээлийн асуудлыг энэ өдрийн хамгийн сүүлд хэлэлцэнэ. Эдгээр хүмүүсийг дуудаж, гэрчээр оролцуулах ажлыг зохион байгуулна” хэмээн ярилаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
37125