Өвчин намдаах үйлчилгээтэй эмийг мансуурах зорилгоор хэрэглэсэн байж болзошгүй иргэдийг шалгаж байна

Arslan.mn

Өвчин намдаах үйлчилгээтэй эмийг мансуурах зорилгоор хэрэглэсэн байж болзошгүй иргэдийг шалгаж байгааг Цагдаагийн байгууллагаас мэдээллээ. 

Тодруулбал, цагдаагийн байгууллагад энэ оны нэгдүгээр сарын 13-14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн дэн буудалд “Сэжигтэй этгээдүүд мансууруулах бодис хэрэглээд байна” гэх мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулжээ.

Улмаар 22 настай, эмэгтэй “Ц” нарын есөн иргэн өвчин намдаах үйлчилгээтэй эмийг мансуурах зорилгоор хэрэглэсэн байж болзошгүй үйлдэлд шалгалтын ажиллагаа явуулж байгааг мэдээлэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
37131