Төв аймгийн цагдаагийн газарт өчигдөр буюу нэгдүгээр сарын 23-нд цээжиндээ хутгалуулсан гэх дуудлага иржээ.
Тодруулбал, Төв аймгийн Эрдэнэ сумын Асралт хайрхан гэх газарт хуш модны самар түүж явсан хоёр иргэн нэгнийхээ цээжинд хутгалсан хэрэг гарсан байна.
Хохирогчийг ГССҮТ-д хүргэж, эмчилж байгаа ажээ. Биеийн байдал нь одоогоор хэвийн байгаа аж. Хэргийг Төв аймгийн цагдаагийн газраас шалгаж байна.