Шалгагдаж эхэлсэн “ХОТЫН АВИЛГАЧИД“

Arslan.mn

Нийслэлийн хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам, Орлогч дарга О.Оджаргал нарыг АТГ-аас шалгаж эхэлжээ.

Тодруулбал эх сурвалжийн мэдээлж буйгаар тэд шинээр ашиглалтад орох орон сууцыг хүлээж авах, зөвшөөрөл олгох эрх бүхий улсын комиссын бүрэлдэхүүнд багтаж араасаа хөөцөлдүүлдэг, хүнд суртал үзүүлдэг байж болзошгүй гэнэ.

Өмнө нь Хотын стандарт, орчны аюулгүй байдал, хяналт зохицуулалтын газрын барилга байгууламжийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Д.Жүгмэддорж барилга хүлээн авах улсын комисст ажиллаж байхдаа авлига албан тушаалын хэргээр АТГ шалгагдаж, улмаар шүүхээс ял авсан байдаг. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
37170