УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Ш.Раднаасэд нарыг нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, шалгаж байгаа талаар албаны эх сурвалж мэдээллээ.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Ш.Раднаасэд нарыг яллагдагчаар татах тогтоол баталж,уг хоёр гишүүнд танилцуулахыг АТГ-ын мөрдөгчдөд даалгасан байна.
Дээрх хүмүүсийг Эрдэнэс Тавантолгой ХК-тай холбоотой нүүрс олборлох, борлуулах, хилээр гаргах гэрээ байгуулах зэрэг үйл ажиллагаанд албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, хамаарал бүхий хүмүүст эрх олгосон гэж шалгах байгаа аж.