Ерөнхий сайдаа, МОНГОЛБАНКНЫ ерөнхийлөгч Б.ЛХАГВАСҮРЭНГЭЭ татах цаг нь болсон юм биш үү!!!

Arslan.mn

АТГ-аас "Хөгжлийн банкны" гэх хэрэгтэй холбоотойгоор 87 хүнийг яллагдагчаар татаж шүүхэд шилжүүлсэн. Тухайлбал, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг "Бэрэн групп" ХХК-ийн чанаргүй зээлийн асуудалд холбогдуулан яллагдагчаар татаж, таслан сэргийлэх арга хэмжээг аваад байна. 

Яллагдагчаар татагдаад буй Б.Лхагвасүрэн нь Төв банканд 29 жил тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд сүүлийн дөрвөн жил ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Түүний хувьд 300 саяын орон сууц, 100 саяын хадгаламжтай гэхээс өөр хөрөнгө ХОМ-тээ мэдүүлдэггүй. Гэтэл түүнийг болон ах, дүү нарыг нь Монголын толгой баячуудын тоонд зүй ёсоор ордог гэж хүрээллийнхэн нь ярилцдаг.  

Зарим албан сурвалжуудын мэдээлсэнээр түүнийг хууль бус хөрөнгөө төрсөн дүү Б.Лхагвадорж, хүргэн ах П.Дэлгэрнаран нартаа хариуцуулж, оффисын барилга, орон сууцны хотхон бариулах замаар “угаалгадаг” байсан хэмээдэг. 

Сүүлд Монголбанкны албан тушаалтнууд ББСБ-д хувь эзэмшдэг асуудал гарч, АТГ-аас шалгалт хийхэд энэ байдал нь үнэн болох нь тогтоогдсон байдаг. 

Энэ мэт Б.Лхагвасүрэнд ч тэр, удирдаж байгаа байгууллагад нь тэр асуудал ар араасаа гарсаар байхад тэрээр Монголбанкны Ерөнхийлөгч хэмээх зөөлөн суудалд тухалсаар байгааг юу гэж харах вэ? 

Монголбанкны Ерөнхийлөгч нь шүүхэд яллагдагчаар татагдчихаад байхад хүртэл хараад л суух уу ЕРӨНХИЙ САЙДАА... 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
37250