ШУУРХАЙ: УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат БҮРЭН ЭРХЭЭСЭЭ татгалзаж, чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө

Arslan.mn

Нүүрсний хэрэгт холбогдуулан яллагдагчаар татагдаад байгаа УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат уржигдар УИХ-ын дарга Г.Занданшатарт хандан хүсэлт гаргажээ. Хүсэлтэд тэрбээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж, бүрмөсөн чөлөөлөгдье гэжээ. 

Тэрбээр бүрэн эрхээсээ татгалзах шалтгааны тухайд "Нэгдүгээрт, настай ээж минь гадаадад эмчлүүлэх шаардлагатай болсон.

Хоёрдугаарт, концесс, казино, нүүрс, үнэтэй цаг, машинтай гэх мэтээр олон нийтийн сүлжээнд зохион байгуулалттайгаар гүтгэн харлуулах ажлыг маш их явууллаа. Эдгээр асуудалтай холбоотойгоор намайг шалгах шаардлагатай бол УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхийн ард нуугдалгүйгээр шалгуулахад бэлэн гэдгээ энэхүү үйлдлээр илэрхийлж байна" гэв.

Ташрамд дурдахад, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Ш.Раднаасэд нарыг нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, шалгаж байгаа талаар бид өмнө мэдээлж байсан.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
37252