Г.ОТГОНТАМИР: Зайсан тойруугийн замын хөдөлгөөнд өөрчлөлт оруулснаар гурван талын хөдөлгөөний эрчим сайжирсан

Arslan.mn

Өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн Зайсангийн тойруугийн замын хөдөлгөөнд өөрчлөлт оруулж, нэг чигийн урсгалтай болгосон. Тэгвэл тус замын хөдөлгөөний эрчим хэр байгаа талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Г.Отгонтамираас тодрууллаа. 

Тэрээр "2023.01.21-ний өдрөөс эхлэн ХААИС-ийн баруун хойд уулзвар, Хийморийн овоо талаасаа буюу Дүнжингаравын гудамж баруунаас зүүн, зүүнээс баруун чиглэлтэй урагшаа хойшоо чигээрээ явна. Харин хойноос ирж буй тээврийн хэрэгсэл зөвхөн чигээрээ болон баруун эргэх зохицуулалтыг хийгээд байгаа. Өөрөөр хэлбэл дугуй цагаан руу явдаг гурван замын уулзвар нэг чигийн хөдөлгөөнд орж, ХААИС-ийн уулзвар огтлолцолгүй болсон.
Тус зохион байгуулалтыг хийснээр тухайн Зайсангийн тойруугийн гурван талын хөдөлгөөний эрчим сайжирсан." гэдгийг онцлов.   
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
37253