Хүүхдийн мөнгөний асуудлаар есөн иргэн ҮХЦ-д ГОМДОЛ гаргажээ

Arslan.mn

Хүүхдийн мөнгийг нийт хүүхдүүдийн 91 хувьд нь олгож эхэлсэн. Засгийн газрын энэхүү шийдвэр нь Үндсэн хууль зөрчиж байна гэж үзэн нэр бүхий иргэд Цэцэд ханджээ.

Тодруулбал, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нийт хүүхдийн 91 хувьд олгож байгаа нь хүн бүр тэгш эрхтэй байх Үндсэн хуулийн заалтыг зөрчиж байна гэж үзэж 9 иргэнээс таван гомдлыг Үндсэн хуулийн Цэцэд хүргүүлжээ.

Одоогоор иргэдийн гомдлыг Цэцийн гишүүнд хуваарилсан бөгөөд маргаан үүсгэх, эсэх шийдвэр гараагүй байна гэж Үндсэн хуулийн Цэцээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
37256