Цагдаагийн байгууллагаас Нэгүүн.мн сайтын сэтгүүлч Б.Анхбаярыг хойшлуулашгүйгээр саатуулаад байгаа билээ.
Тэгвэл энэ талаар Хууль зүй, дотоод хэргийг сайд Х.Нямбаатар мэдээлэл өгөх үеэр "Нэгүүн.мн сайтын сэтгүүлч Б.Анхбаяр шөнийн цагаар үйл ажиллагаа явуулдаг саун массажны газар дайрч ороод охид хүүхнүүдийн бичлэгийг хийж, хэрэв "Мөнгө өгвөл цацахгүй, мөнгө өгөхгүй бол янхан биеэ үнэлэгч гээд сошиалд цацна" гэж дарамтласан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна. Тиймээс цагдаагаас цагдан хорьсон. Өнөөдөр үргэлжлүүлэн хорих эсэхийг нь шийднэ." гэв.