ЦЕГ: Б.Анхбаярыг ажил мэргэжлээ урвуулан ашиглаж, бусдын эрхэнд ноцтой халдсан гэх хэргээр баривчилсан

Arslan.mn

Нийслэлийн цагдаагийн газраас нэр бүхий сайтын сэтгүүлчийг баривчилсан талаар мэдээлэл хийлээ.

Нэр бүхий сайтын сэтгүүлч шөнийн цагаар үйл ажиллагаа явуулж байгаа саун массажны газар руу дайрч ороод тэнд ажиллаж байгаа "Охид, эмэгтэйчүүдийн бичлэгийг хийгээд хэрэв мөнгө өгвөл бичлэгийг чинь цацахгүй. Мөнгө өгөхгүй бол биеэ үнэлэгч гэж олон нийтэд цацна" гэх хууль бус үйлдэл хийсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон.

Өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүхээр уг сэтгүүлчийг үргэлжлүүлэн хорих эсэх асуудлыг шийдвэрлүүлэхээр цагдаагийн байгууллага материалаа өгсөн байна. 

Б.Анхбаярын үйлдэл нь хувь хүний үйлдэлтэй холбоотой бөгөөд ажил мэргэжлээ урвуулан ашиглаж, бусдын эрхэнд ноцтой халдсан гэж харж болохоор байна. УЕПГ-аас зөвшөөрөл авч баривчилгааны ажлыг хийсэн. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
37270