“Урамшуулал зарлалаа“ гэх худал мэдээлэл илгээгээд, нэвтрэх нэр, нууц үгийг нь авах тохиолдол гарчээ

Arslan.mn

Сүүлийн өдрүүдэд койн, токенууд болон энэ төрлийн арилжааны улмаас хохирсон иргэдтэй холбоотой асуудал нийгэмд шуугиан тариад байна. Энэ асуудалтай холбоотойгоор ЦЕГ-аас мэдээлэл өглөө. 

Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөнгө угаах хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Сэргэлэнбаатар "Сүүлийн гурван жилд виртуал хөрөнгөтэй холбоотой 468 хэрэг бүртгэгдсэн. Нууц үгээ алдаад койноо алдсан, Монголд дахь койноо гадагшаа алдсан гэх мэт 2021 онд 81 хэрэг, 2022 онд 371 2023 оонд 8 хэрэг тус тус бүртгэгдсэн. Эдгээрээс хөрөнгө босгосон гэсэн дөрвөн хэрэг бүртгэгдсэн. Дийлэнх нь залилангийн хэрэг байгаа" гэв. 

ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, дэд хурандаа н.Тайван "Өнгөрсөн долоо хоногт цахим хэтэвчнээсээ мөнгөө алдлаа гэх 12 гомдол мэдээлэл ирсэн. Хохирлын хэмжээ нь 300 гаруй сая төгрөг. 

Урамшуулал зарлалаа гэх худал мэдээлэл илгээгээд, нэвтрэх нэр, нууц үгийг нь авах тохиолдол байна. Мөн ямар нэг бараа бүтээгдэхүүн авах зорилгоор мөнгөө алдах тохиолдол ч гарч байна" гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
37271