Д.Тогтохсүрэн: Ээлжит бус чуулган ЗАРЛАХГҮЙ

Arslan.mn

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ өгсөн. Үүнтэ холбоотойгоор Ерөнхийлөгчийн хориг, Ж.Мөнхбат гишүүний хүсэлтийг хэлэлцэхээр ээлжит бус чуулган хуралдах уу гэсэн хүлээлт байна.

Тэгвэл үүнтэй холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэр  "Ж.Мөнхбат УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өгсөн юм байна. Бид өнөөдөр л мэдээлэл авлаа. Энэ асуудлыг УИХ-аар хэлэлцэнэ. Ж.Мөнхбат гишүүнийг чөлөөлөх эсэхийг чуулган шийднэ. Ээлжит чуулган эхлэхээр энэ асуудал яригдах байх.

Ерөнхийлөгчийн хоригийн тухайд ээлжит бус чуулган хуралдахгүй. Хаврын чуулганаар хоригийг хэлэлцэнэ." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
37272