Фэйсбүүк дүрс бичлэгийн блог болон төрөл бүрийн үйл явдал, шоуны шууд дамжуулалт байршуулахад зориулсан “Watch” тусгай дүрс бичлэгийн платформыг удахгүй нэвтрүүлэх гэж байна. Уг платформ нь гар утас, суурин компьютер, нөүтбүүк түүнчлэн телевизорын хавсралтуудад ашиглах боломжтой аж. “Watch” нь “Facebook” компанитай байгуулсан гэрээнийхээ хүрээнд хэрэглэгч өөрийн дүрс бичлэгтээ рекламны завсарлага оруулвал зар сурталчилгааны орлогын 45 хувийг “Facebook” компани авах юм. Шинэ үйлчилгээг АНУ –ын зах зээлд эхлээд нэвтрүүлэх аж.
Фэйсбүүк дүрс бичлэгийн шинэ платформ нэвтрүүлнэ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?






3734