СОНСГОЛ: ХХААХҮЯ, ЗТХЯ, Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор ТӨХХК-ийн зээлтэй холбоотой 39 гэрчийг дууджээ

Arslan.mn

Монгол Улсын Их Хурлын 2022 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор байгуулагдсан “Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хороо”-ны Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол өнөөдөр Төрийн ордноо үргэлжилж байна.

Өнөөдрийн сонсголоор дараах байгууллагуудтай холбоотой зээлийн асуудлуудыг нотлох баримтын хүрээнд шинжлэн судална. Үүнд:

  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (Дарханы гурил тэжээлийн элеватор)
  • Сайншанд Аж үйлдвэрийн цогцолбор ТӨХХК
  • Зам, тээвэр хөгжлийн яам – “Шинэ төмөр зам” төсөл

Иймд эдгээр байгууллагуудын зээлтэй холбоотойгоор 39 гэрчийг сонсголд оролцуулахаар дуудсан.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
37387