ВИДЕО: ХХОАТ-ын тайлан гаргаж, орон сууцны хөнгөлөлтөд хамрагдах заавар

Arslan.mn

Албан татвар төлөгч иргэн ХХОАТ-ын тайланг 2023 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн дотор гаргах учиртай. 

Энэ хугацаа дуусахад хоёр хоног үлдээд байна. Иймд тайлангаа цахимаар илгээж, татварын хөнгөлөлт чөлөөлөлтдөө хамрагдахыг татварын албанаас зөвлөлөө. 

Анх удаа орон сууц худалдаж авсан болон сургалтын төлбөр төлсөн татвар төлөгч хувь хүний орлогын албан татварын буцаан олголт эдэлдэг. Татварын шинэчилсэн хуулиар 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш орон сууц худалдан авсан, хувьдаа амьдран суух орон сууц барьсан иргэн 6 сая хүртэлх төгрөгийн эдлэлт авдаг болсон.

Оюутны сургалтын төлбөрийн хувьд төрсөн болон үрчилж авсан хүүхдийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлдэг байсан бол татварын шинэ хуулиар дагавар, асран хамгаалагчаар бүртгэгдсэн хүүхдийнхээ төлбөрөөс хөнгөлөлт эдэлнэ.

ВИДЕО: ХХОАТ-ын тайлан гаргаж, сургалтын хөнгөлөлтөд хамрагдах заавар

ВИДЕО: ХХОАТ-ын тайлан гаргаж, орон сууцны хөнгөлөлтөд хамрагдах заавар

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
37475