Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн 2023 оны хоёрдугаар сарын олголтын хуваарийг танилцуулсан.
Ахмад настнуудын гуравдугаар сарын 1-ний тэтгэврийг өнөөдрөөс буюу хоёрдугаар сарын 14-нд олгохоор болжээ. Мөн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг сар бүрийн 20-нд олгодог бол энэ хугацааг хоёрдугаар сард 14-ний өдөр болгож урагшлуулсан байна. Сар шинийн баярыг угтан ахмад настнуудад насны хишиг, эхийн алдарт одонгийн мөнгө олгодог. Энэ тэтгэмжийг мөн энэ сарын 14-нд олгох хуваарь гарчээ.