Бүгд Найрамдах Солонгос Улсын Элчин сайдын яамнаас мэдээлж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёрдугаар сарын 13-17-ны өдрүүдэд БНСУ-д албан ёсны айлчлал хийсэн юм. Айлчлалын үр дүнгийн талаар БНСУ-аас Монгол улсад суугаа Элчин Сайд Ким Жун Гү дараах мэдээллийг өглөө:
Энэ удаагийн айлчлалаар хоёр улс цаашид хэрхэн хамтран ажиллах талаар ярилцсан. Бид харилцан эрх ашгаа хамгаалан хамтарч ажиллахаар тохиролцсон. Ерөнхий сайдын айлчлал 4 шөнө, 5 өдөр үргэлжилсэн нь хоёр орны харилцаанд ихээхэн ач холбогдол өгч байгааг харуулна. Айлчлалын үр дүнд хоёр тал ихээхэн сэтгэл хангалуун байна, нийт зургаан баримт бичигт талууд гарын үсэг зурсан гэв.