Б.Жаргалсайхан: Талбай дээр жагссан хүмүүс өдрийн 100-200 мянган төгрөгөөр жагссан. Тэр хүмүүс бол АРД ТҮМЭН БИШ

“Шилэн нам” хэлэлцүүлгийн үеэр Бүгд Найрамдах намын дарга Б.Жаргалсайхан байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Төрийг харлуулж буй хүмүүс эргээд энэ дотроо орж ирж суух бодолтой байдаг.

1.8 их наядын халамж аваад, ажил хийдэг хүн байхгүй болсон. Хүмүүс бүр толгой эргэчихсэн. Талбай дээр нүцгэлсэн хүмүүст ямар их алга ташиж байна аа. Ер гоё биш. Нүүрсчид хүмүүсийг авч ирж жагсаасан. Төмөр замын хэргийг нь яриад эхлэхээд Х.Баттулга Баянхонгороос хэдэн хүмүүс авч ирээд жагсаасан. Өдөрт 100-200 мянган төгрөг аваад жагсаж байсан. Хүн бүгд мэдэж байгаа. Хүн айлгадаг тоглоом хийдэг улсууд айлгадаг ажлаа бодож хиймээр байна.

Талбай дээр амиа өгнө гээд л Засгийн газрыг шантаажилдаг хүмүүс байна” гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
37839