“АСЕМ Вилла“ барих 125 тэрбумын зээлийн 92 тэрбум төгрөгөөр MCS групп өөрийн компанийн арилжааны банкин дахь зээлийг хаажээ

Arslan.mn

Хөгжлийн банкны нотлох баримт шинжлэн судлах хяналтын сонсгол үргэлжилж байна. АСЕМ Вилла хотхонд олгосон зээлийн зарцуулалттай холбоотой асуудлаар гэрчүүдээс асуулт асууж байна.

Энэ үеэр Түр хорооны дарга Б.Энхбаяр: АСЕМ Вилла барих гэж авсан мөнгөнийхөө 49.7 тэрбум төгрөгөөр арилжааны зээлээ хаасан байна. 806 сая төгрөгийг Хөгжлийн банкны зээлийн хүүнд буцаан төлсөн байна. 8 тэрбум төгрөгийг Скай ресорт ХХК-ийн ХХБ-ны бизнесийн зээлээ хаасан байна. 34.4 тэрбум төгрөгийг Энержи Ресурс буюу MCS группын охин компанийн гадаад шилжүүлгээр MMC-ийн бондын төлбөр төлсөн байна. Ингээд тооцохоор нийт 125 тэрбум төгрөгийн зээлийн 92 тэрбум төгрөгөөр MCS групп өөрийн компанийн арилжааны банкин дахь зээлийг хаасан эсвэл бондын төлбөрт төлж, зориулалт бусаар зарцуулсан байна. АСЕМ Вилла барих зардал нь 30-аад тэрбум төгрөг гарсан уу? Энэ дүгнэлтэд ямар байр суурьтай байна вэ?

АСЕМ Вилла-ийн орон сууцууд одоо хэний эзэмшилд байгаа вэ?

MCS группийн хуулийн албаны дарга Уянга: Нийт 53 виллагийн 23-ыг нь гадаадад худалдан борлуулсан. Үлдсэн 32 виллаг борлуулж чадахгүй байсан. Зээлийн хүүг төлөхийн тулд үлдсэн 32 виллаг Скай ресорт ХХК-ийн хувьцаа эзэмшигчид хүчээр худалдаж авсан.

Скай ресорт ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Пүрэвсүрэн: 53 вилла хотхоны барилгыг нэг жилийн хугацаанд ашиглалтад оруулах шаардлагатай болсон. Гэтэл амалсан санхүүжилт нь шийдэгдээгүй учир бид ХХБ-аас  зээл авч, өөрсдийн хөрөнгөөр барилгын ажлыг санхүүжүүлээд явсан. Дараа нь санхүүжилт ХХБ-аар орж ирсэн. Тэндээс ХХБ зээлээ суутгаж аваад, үлдсэнийг нь Скай ресорт руу шилжүүлсэн.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
38021