Д.Бат-Эрдэнэ гишүүний хамаарал бүхий 11 хүн “хуурамч“ баримт бүрдүүлэн, “Тавантолгой” ХК-д 18.5 тэрбум төгрөгийн ХОХИРОЛ УЧРУУЛЖЭЭ

Arslan.mn

Нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан Авлигатай тэмцэх газраас нэр бүхий УИХ-ын гишүүдэд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Тэдэнд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад зарим нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийн асуудлыг  хөндөх нөхцөл байдлууд үүсэж байгааг өчигдөр мэдээлсэн.

Өнөөдрийн байдлаар мөрдөн шалгах ажиллагаан дээр үндэслэн, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Н.Наранбаатар нарын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр прокурорт хүргүүлж буй.

Тэгвэл “Ажнай корпорац” ХХК-ийн үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ нарын 11 хүнд холбогдох нүүрсний хэргийг шалгаж дууссан байна.

Тодруулбал, Д.Бат-Эрдэнэ гишүүний  хамаарал бүхий 11 хүн 323 мянган тонн нүүрсийг “Тавантолгой” ХК-д өгсөн мэтээр хуурамч бичиг баримт бүрдүүлэн, тус компанид нийт 18.5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.

Бидэнд олдсон мэдээллээр,  Д.Бат-Эрдэнэ гишүүнээс гадна түүнд  хамраал бүхий “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Түвшинбаяр, “Тавантолгой” ХК-ийн Ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Г.Шүрэнхишиг, “Тавантолгой транс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Дагвадорж, “Тавантолгой транс” ХХК-ийн санхүү эрхэлсэн дэд захирал байсан Д.Эрдэнэбаяр, Ө.Мөнхтайван, П.Мөнхчулуун,  менежер П.Мөнхтуул,  ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан П.Мөнхсайхан, З.Эрдэнэбаяр, Ж.Мягмардорж  нарын 11 хүнийг "бүлэглэн, албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө завших" гэмт хэрэгт үйлдсэн гэж үзэн шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
38075