ТЕГ-ын дарга асан Д.Гэрэлийн эхнэрийн хувьцаа эзэмшдэг компани ХБ-наас 9.3 тэрбум төгрөгийн зээл авч, зориулалт бусаар зарцуулжээ

Arslan.mn

Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах гурав дахь удаагийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол болж байна. 

Дотоодын аж ахуйн нэгжүүдэд түүхий эд татан авахад нь зориулж 100 хүртэл тэрбум төгрөгийн зээлийг "Ноолуур" хөтөлбөрийн хүрээнд олгожээ. 

Тодруулбал, Хөгжлийн банкнаас Ноолуур хөтөлбөрийн хүрээнд "СНОУ ФИЛДС" ХК нь 9.3 тэрбум төгрөгийн зээлийг авчээ. 

Тэгвэл тус компанийн хувьцааг ТЕГ-ын дарга асан  Д.Гэрэлийн эхнэр Э.Даваасүрэн эзэмшдэг байна.

"Снөү фийлдс" компани 9.3 тэрбум төгрөгийн зээл аваад мөн л зээлийг зориулалт бүсаар зарцуулжээ.       

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
38080