Улаанбаатарт 5 хэм дулаан байна

Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

2023 оны 03-р сарын 17-ны 20 цагаас 03-р сарын 18-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:


Хур тунадас: Нутгийн өмнөд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн  баруун  хэсгээр  баруун  өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр -22...-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -16...-21 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -3...-8 градус, бусад нутгаар -9...-14 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -5...-10 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -1...+4 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +8...+13 градус, бусад нутгаар +3...+8 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө -11...-13 градус хүйтэн, өдөртөө +3...+5 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Цэлмэг. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө -16...-18 градус хүйтэн, өдөртөө +2...+4 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Цэлмэг. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө -19...-21 градус  хүйтэн, өдөртөө +2...+4 градус дулаан байна. 

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
38146