Ерөнхий сайд Эрэлч ноход болох Марта, Балу хоёрт дэлхийн хамгийн сайн аврах хантаазыг сонгож бэлэглээрэй гэв

Бүгд Найрамдах Турк Улсад эрэн хайх, аврах ажиллагаанд дэлхийн 70 гаруй улс орны аврагчидтай хамтран улсаа төлөөлөн анх удаа оролцож, өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэж, албаны үүргээ нэр тэртэй, амжилттай гүйцэтгэсэн Онцгой байдлын ерөнхий газрын Эрэн хайх, аврах баг, Батлан хамгаалах яамны Эмнэлгийн бүлэгт Монгол Улсын Засгийн газрын ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ олгосныг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр гардуулсан.

Энэ үеэрээ "Бүгд Найрамдах Турк Улсад үүрэг гүйцэтгэсэн албан хаагчдад Гамшгаас хамгаалах хуулийн дагуу гамшгийн голомтын бүсэд ажилласан томилолтын зардлыг ердийн үеийнхээс гурав дахин нэмэгдүүлж олгож байгааг Ерөнхий сайд тэмдэглээд цаашид амь насаа үл хайхран аюул гамшгаас бусдын амь амьдралыг аврахын төлөө зүтгэдэг онцгой байдлын албан хаагчдынхаа нийгмийн баталгааг нэмэгдүүлэх арга хэмжээг Монгол Улсын Засгийн газар үе шаттайгаар авах болно" гэсэн юм.

Мөн Гамшгийн эрсдэлийн бүсэд ажилласан онцгой албаны эрэлч ноход Марта, Балу хоёрт дараа дараагийн үүргээ гүйцэтгэхэд нь зориулж аврах хантааз бэлэглэнэ. Дэлхийн хамгийн сайн хантаазыг сонгож өгөөрэй гэж Ерөнхий сайд хэллээ.

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
38152