“ДАРХЛААЖУУЛАЛТ БА ТҮҮНИЙ АЧ ХОЛБОГДОЛ“

Arslan.mn

Дархлаажуулалт гэж халдварт өвчнөөс сэргийлэх, түүний тархалтыг хязгаарлах, өвчнийг устгах зорилгоор дархлаажуулах бэлдмэл хэрэглэх арга хэмжээний тогтолцоог хэлнэ.

Хүн бүр эхээс төрөхдөө зарим халдварт өвчний эсрэг дархлаатай төрөх боловч уг дархлаа нь аажим аажмаар буурсаар тодорхой хугацааны дараа алга болдог.

Дархлал сайн байх нь олон төрлийн халдварт өвчнөөс сэргийлэх үндэс болдог. Найдвартай дархлаа тогтоох цорын ганц арга бол дархлаажуулалт юм.

Манай улс доорх вакцинуудыг дархлаажуулалтад нэвтрүүлсэн.

Он

Нэвтрүүлсэн вакцин

1923

   Цагаан цэцэг өвчний эсрэг

1946

   Сүрьеэгийн эсрэг БЦЖ

1965

   Халдварт саа

1967

   Сахуу-хөхүүл ханиад-татран

1973

   Улаанбурхан

1991

   В гепатит

2005

   Сахуу-хөхүүл ханиад-татран-В гепатит-В хэвшинжийн хемофилус

2009

   Улаанбурхан, гахай хавдар, улаануудын хавсарсан

 

ДАРХЛААЖУУЛАЛТЫН ҮР ДҮНД: 
  • 1940 онд “Цагаан цэцэг” өвчнийг бүрэн устгасан.
  • 2000 онд “Полиомиелит өвчин бүрэн устсныг баталгаажуулсан гэрчилгээ”  авсан.
  • Сүүлийн 10 жилд Сахуу, Татран, Хөхүүл ханиадын өвчлөл бүртгэгдээгүй байна.
  • Улаанбурханы өвчлөл дархлаажуулалтын өмнөх үеэс мянга гаруй дахин буурсан.
  • В гепатитын өвчлөл 4 дахин буурсан.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
38201