ШУУРХАЙ: Ж.Мөнхбатын УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг байнгын хороо ДЭМЖЛЭЭ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцлээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад нэгдүгээр сарын 30-нд хүргүүлсэн билээ. 

Уг хүсэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Ж.Мөнхбат гишүүний хувьд өөрийн саналаар гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул санал хураалтыг ил явуулав. 

Түүний УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон 12 гишүүний ес нь буюу 75 хувийн саналаар дэмжлээ. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
38207