Өнөөдөр дуучин Мадоннагийн төрсөн өдөр тохиож байна

Өнөөдөр дуучин Мадоннагийн төрсөн өдөр тохиож байна

Этгээд хэрнээ дур булаам төрх, ил задгай, дэггүй байдлаараа олон зуун сая шүтэн бишрэгчидтэй болж чадсан дуучин Мадонна 58 нас хүрчээ.

Урлагийн тайзнаа шашин, секс бэлгэдэлийг хослуулсан этгээд байдлаараа шүүмжлэлийн бай болсоор ирсэн түүний авьяас зөвхөн дуулахаар хязгаарлагдахгүй. Мюзикл, кинонд дүр бүтээхийн зэрэгцээ кино найруулж, алдартнуудын эротик зургийг багтаасан S-E-X хэмээх зургийн цомог, үнэртэй ус, хувцас загварын салбарт  хүртэл хүч үзэж  байсан нь бүтээлч зангийнх нь жишээ юм.

АНУ-ын Детройт хотын католик шашинт гэр бүлд төрж өссөн бяцхан Louise Veronica Ciccone-г гаргасан цомог бүр нь бусдаас тэс өөр, дэндүү содон байж, дэлхий даяар 300 сая цомог борлуулк Гиннессийн номонд бичигдсэн  дуучин болно гэдгийг эцэг эх нь төсөөлөө ч үгүй биз.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
3826