Гүнжийн сүмд ой хээрийн түймэр гарч, 14 га орчим талбай шатаж байсныг цурамд оруулжээ

Arslan.mn

Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул гуравдугаар баг Гүнжийн сүмд өчигдөр ой хээрийн түймэр гарчээ. 

Энэхүү дуудлагын дагуу Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бүрэлдэхүүн очиход 14 га орчим талбай шатаж байсныг цурамд оруулсан байна. Түймрийн голомтод Эрдэнэ сум, Тэрэлжийн байгалийн цогцолбор газраас нийт 37 хүн, таван автомашин, гурван мотоцикл, зургаан морьтой ажиллажээ. 

Нийслэлийн ногоон бүс, зуслангийн чиглэлд хуурайшилт ихтэй, ой хээр, шар өвсний гал түймэр гарах өндөр эрсдэлтэй байгаа юм. 

Иймд зуслан, ногоон бүсийн айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага хашааныхаа өнжмөл өвсөө шатаахгүй байх, гагнуур хийхгүй байх, халуун үнс, нурмыг ил задгай асгахгүй байх, тамхины ишээ бүрэн гүйцэд унтраах, шашны зан үйл хийхгүй байхыг Онцгой Байдлын Газраас сэрэмжлүүлж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
38440