Хэрэгт шалгагдахаасаа өмнө Монголоос зугтаад таван жил болсон Т.Бадамжунайг дөрөвдүгээр сарын 5-ны өдөр эх оронд нь авч ирсэн билээ.
Түүнийг Монголд газардсан даруйд нь АТГ-аас яллагдагчаар татаж, хойшлуулшгүйгээр цагдан хориод буй.
АТГ-аас Т.Бадамжунайг эрүүгийн хуулийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль өгөх, мөнгө угаах зэрэг зүйл ангиудаар буруутган яллагдагчаар татсан. Улмаар хойшлуулшгүйгээр 48 цагийн хугацаатай саатуулсан.