Төрийн банк: Хүнс, газар тариалангийн чиглэлийн хөнгөлөлттэй зээлийг 2, мал аж ахуйн салбарын хөнгөлөлттэй зээлийг 3 жилийн хугацаатай олгоно

Arslan.mn

Төрийн банк Хүнс, газар тариалангийн чиглэлийн хөнгөлөлттэй зээл 2 жил, мал аж ахуйн салбарын хөнгөлөлттэй зээл 3 жилийн хугацаатай олгоно.

Үр тариа, тос, тэжээлийн үйлдвэрлэл эрхлэгч иргэн, ААН-д нэг га тутамд 900 мянга, төмсний үйлдвэрлэл эрхлэгч иргэн, ААН-д нэг га тутамд 12 сая, уринш боловсруулах иргэн, ААН-д нэг га тутамд 300 мянга, хүнсний ногоо, жимс жимсгэнийн үйлдвэрлэл эрхлэгч иргэн, ААН-д нэг га тутамд 15 сая төгрөг хүртэл, зуны хүлэмжийн аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгч иргэн, ААН-д нэг кв.м тутамд 50 мянга, өвлийн хүлэмжийн аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгч иргэн, ААН-д нэг кв.м тутамд 100 мянган төгрөгийн зээл олгоно гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
38870