1069 робот бүжиглэж Гиннесийн амжилт тогтоолоо

1069 робот бүжиглэж Гиннесийн амжилт тогтоолоо

БНХАУ –ын Гуандун мужийн Гуанжоу хотын нэгэн талбайд 1069 робот нэгэн зэрэг  бүжиглэж Гиннесийн амжилт тогтоосон байна. “Доби” нэртэй ижил загварын уг роботуудыг “WL Intelligent Technologye” компани бүтээсэн бөгөөд бүтээлээ олонд таниулахын тулд ийм үйл ажиллагаа зохион байгуулсан  нь Гиннесийн “Хамгийн олон робот бүжиглэсэн” төрөлд амжилт тогтоожээ. Цөөн хэдэн робот үзүүлбэрийн үеэр газар унаснаар роботын гүйцэтгэлийн нийт тооноос хасагдсан аж. Роботуудыг нэг бүлгийн хяналтын системээр программчилж, ярих, тайчи хийх, бүжиглэх болон өөр бусад хэд, хэдэн үйлдлийг гүйцэтгэх боломжтой болгожээ. Уг ангиллын өмнөх рекордыг мөн Хятадын “Ever win” технологийн компани 1007 робот бүжиглүүлснээрээ эзэмшдэг байсан аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
3893