Төрийн ордонд тэргэнцэртэй иргэдийг тээвэрлэхэд зориулсан өргөх тавцан бүхий автомат шат суурилуулжээ.
Тэргэнцэртэй иргэд явган шатны дэргэд байрлуулсан өргөн тавцан бүхий автомат шатан дээр гарч товчлуур даран, саарал ордны хонгилд гараад ирэх боломжтой болжээ.
Суурилуулаад удаагүй автомат шатыг жүжигчин Ж.Баясгалан туршиж үзсэн байна. Тэрбээр “Төрийн ордны тэргэнцэртэй хүний автомат шат ажиллаж эхэллээ. Одоо эмнэлэг олон нийтийн байгууллагууд хийгээд эхлээсэй” хэмээн цахим хуудаснаа бичсэн байв.