Иргэдийн оролцооны нэгдэл намын дарга Ц.Оюунгэрэл, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнг тойрогтоо мөнгө тараасантай холбогдуулан прокурорт ханджээ.
Тодруулбал, өмнө нь энэ асуудлаар гуравдугаар сарын 14-ны өдөр АТГ-д хандсан ч хэрэг нээхээс татгалзсан тул Нийслэлийн прокурорт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаж өгнө үү гэх агуулгатай өргөдөл гаргажээ.